Хүүхдийн хайраа гэж
2011-01-23 17:07:33
Хайр юунд байдаг юм бэ?
Хайртай гэж хэлсэнд үү?
Харц тулгарсан нүдэнд үү?
Хардаж байна гэсэн сэтгэлд үү?
Ухаараач гэсэн үгэнд үү?
Ухаангүй хүсэх хүсэлд үү?
Уучлаач гэсэн гуйлтанд уу?
Уулзая гэсэн болзоонд уу?
Ямагт чамайг харуулдан
Ярилцах юмсан гэж мөрөөднө.
Хорвоогийн нэг өдрийг өнгөрүүлж
Хонгор чамайгаа дурсан сууна.
Мянган одод гялалзавч
Миний л хайр түүнээс илүү гэрэлтэнэ
Мянган удаа хайртай гэж хэлэвч
Түүний л хайр үүрд бусдынх хэвээр үлдэнэ..
Өнө хайрын минь эзэн болсноо
Өөрөө чи мэдээгүй л яваа даа
Өчигдөр санаад
Өнөөдөр бодоод
Өдөр ирэх тусам
Өөрт чинь би хайртай гэдгээ мэдрэх юм даа
Чамд дурла гэж заяа минь намайг хөтөлсөн
Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан
Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн
Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн
Үгүйлээд байнаа хайрыгаа
Үнсмээр байна хацар дээр нь
Хармаар байна нүдийг нь
Хайралмаар байна зүрх сэтгэлээсээ"
Нууцхан би нэг л хүнийг хүсдэг
Нуугдаж би ганцхан хүнийг л ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэрийг нь ч хэлж зүрхлэхгүй..Түүндээ л би хайртай
Эмэгтэй хvн гэдэг эрхэмсэг орших тэнгэр элч
Эмэгтэй хvн гэдэг элгэндээ тэврэх vртэй дагина
Эмэгтэй хvн гэдэг энэрэл хайрын бурхан
Эмэгтэй хvн гэдэг энэ орчлонгийн хатан
Чиний өмнө би толгой гудайхгүй
Чимээгүйхэн урсах нулимсаа үзүүлэхгүй
Өлмийн доор чинь гишгэгдсэн хайрынхаа төлөө
Өнөөдрөөс эхэлж чамайг би хайрлахгүй
Галтай залуу насыг одот тэнгэртэй зүйрлэвэл
Гараар бичигдэх үгс нь тэр оддын дуулал юм
Жирийн бус энэ насыг Мөнхийн хөх огторгуй гэвэл
Жигүүр халин нисэгч нь Чи бидний үерхэл юм.
Мөнгөн сарны ганцаардлыг
Мянган жил аргадах
Мөнхийн гэрэлт од
Чамдаа би хайртай
Сэтгэгдэлүүд:
Zurag shuleg ni laag hoorhon zohitschihjee