Хайрын 4 мөртүүд
Бурханаас авсан хамгийн сайхан бэлэг амьдрал байлаа
Амьдралаас авсан хамгийн сайхан сэлэг чи минь байлаа
Чамаасаа авсан хамгийн сайхан бэлэг хайр байлаа
Хайраас авсан хамгийн сайхан бэлэг жаргал байлаа
*** ***
Дурлал чамаар дутна гэж сэргэлэн бай
Дуу чамаар цангинана гэж цоглог бай
Аз жаргал чамаар эзгүйрнэ гэж хөгжилтэй бай
Амьдрал чамаар тохуурхана гэж бардам бай
*** ***
Би Хайртай гэж хэлж чадахгүй зориггүй нэгэн
Харамласан ч гэсэн алдаж хоцорсон ганцаардмал хүмүүн
Хагацал зовлонтой эвлэрч чадаагүй айдсын эзэн
Хардсан хирнээ хүлээн зөвшөөрдөггүй хулчгар хүн
*** ***
Хайртай хүн чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй
Хамгийн сүүлчийн удаа үнсэж ч амжихгүй
Хайртай хүн чинь үхчихвэл чи яахийм бэ
Ганцаардал чамайг нөмрөөд л авахын цагт
Гараас нь атгаад гомдоллох ч хүн байхгүй
Арга тасарч шөнөөр ганцаар уйлахад чинь
Алгаараа нулимсыг чинь арчих ч хүн байхгүй
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардуулалгүй хайрла
Өөр хэн нэгний хайртаас биш үхлээс л түүнийгээ харамлa
*** ****
Бүсгүй хүнээ гэж...
Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүйн заяа
Хань чинь болъё гэж хэлж зүрхэлдэггүй тавилан
Хэзээ нэгэн цагт учирна гэж мөрөөдсөөр
Хүнийх болсон хойноо чимээгүйхэн уйлдаг бүсгүйн заяа
*** ***
Чи...
Ганцхан дусал нулимс ч гэлээ чиний төлөө урсдгийг чи мэдэхгуй
Ганцаардалд шаналсан сэтгэлийн үгс чамруу тэмүүлдгийг чи мэдэхгүй
Зүүргэмлэх нойрондоо чамайгаа санадагийг минь чи мэдэхгүй
Чамайг хүлээх үхэхээс хэцүүг хүртэл чи мэдэхгүй ээ
*** ***
Би чинь "дурлах эрхтэй" хүн
Чи биш би дурлаж яагаад болохгүй гэж
Чи биш тэгээд би чамд
Дурлалаа илчилж яагаад болохгүй гэж
Чи биш би чамайг яагаад эзэгнэж болохгүй гэж
Чи биш тэгээд би чамд сэтгэлээ даатгаж яагаад болохгүй гэж
Би чинь "дурлах эрхтэй" хүн
*** ***
Учрал
Занг нь мэдэхгүй хүнд хэзээ ч би дурлахгүй гэж
Заяа тавилангаа мэдэх л юм шиг бардамхан бодож явахдаа
Хааяахан тулгардаг байсан бүлээхэн тэр харцанд
Хожмын нэг өдөр бүдэрнэ чинээ санасангүй эээ
*** ***
Hey banneruud chin yaasan ym be bi olj harsangui???
ReplyDelete