Хайртай бол хартай гэж үнэн үү
2011-08-24 13:43:25
Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.
Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.
Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.
Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.
Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.
Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.
Галзуу хардалт:
Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж. Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.
Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.
-Чи надад хайргүй болжээ?!... гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.
Тайван хардалт
Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.
Алтан дундаж:
Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг "хэвийн" хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.
Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.
Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.

Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг
-Олдмол хардалт
-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.
Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог.
-Олдмол хардалт
-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.
Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог.
Хэвшмэл хардалт нь
тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү
долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож,
тодорхой учир шалтгаангүй харддаг. "Би мэдэж байна та хоёр яг тэгсэн"
гэж хэлдэг.
Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.
Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч "Хайртай бол хартай" гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

Сэтгэгдэлүүд:
1. МОНГОЛХАТАН | 2011-08-24 13:51:02
хайртай хүн нь хардах юм хийхгүй л бол хардаад байх шаардлаггүйшд,,,
2. эма | 2011-08-24 13:59:50
Harduulah bas goy shdee...
3. ЗОРИГТ8 | 2011-08-24 14:00:47
хардуулах сайхаан...
4. TsoGo_O.!* (зочин) | 2011-08-26 16:19:33
Хардуулна гэдэг бол өмнө итгэлийг нь тодорхой хэмжээгээр алдсан байна гэсэн үг л дэ.....
5. Амраа (зочин) | 2011-09-16 09:19:36
minii bodloor hardah ni zow ym shg sanagddiinmaaa
kkkk gehdee medeej undeslelteigeer shuudee.
kkkk gehdee medeej undeslelteigeer shuudee.
6. flower (зочин) | 2011-10-11 17:02:16
Хажууд
нь харсаар байхад харцаараа сээтэгнээд байдаг нөхрүүдийг яах ёстойн
бол? Уг нь би хардаад байхыг хүсдэггүй, гэхдээ гай болж нэлээд хэдэн
удаа хамт тоглож байсан бүсгүйчүүдтэй сээтэгнээд байгааг харчихсан,
тэгээд одоо бол нэг л хууртагдсан юм шиг л нэг л итгэж өгөхгүй
боличхын... итгэж, харгүй амьдармаар байхын ууг нь
7. Julia_976 | 2011-10-11 17:09:38
Хайртай
л бол хардана гэж юу бхв. Хардалт гэдэг чинь зүгээр нэг харамлахын нэр
биш, хайртай хүндээ итгэлгүй байгаа, эсвэл нөгөөх нь сэжүүр гаргасан үед
үүсээд ихдээд ирэхээрээ буюу ургуулан бодох чадвар дээр үндэслэгдээд
ирэхээрээ сэтгэцийн өвчин болдог. Тиймээс ямар нэг сэтгэлд төвөгтэй зүйл
байвал сайхан ярилцах хэрэгтэй. Түүнээс дуншаад яваад байвал гэм хор
учруулна шүү дээ.
8. erhsaran (зочин) | 2012-04-05 17:02:00
heterhii
ih hardah chne neg bodliin vnen shdee hairtai bol hartai gdeg vgtei
sanal niitsehgvi bn vnheer hairtai l bol itgeed neg negniigee oilgood
sonsoj boldoggvi gjvv hosuudaaaaaaaaaaaaa monglin hosuud mash olon bloh
boltugai
9. tseegii (зочин) | 2012-04-30 16:09:48
bas
hii hardulah muhai shde.bnga hii hardaad heruul higed bdag humuus bdag
shde....goe ohoordoj haramlaj hardwal goe shude.ter chin l haiur, har
gedeg chin neg eosnii owchin...hairtai bol hartai gdg ugtei sanal
niilehgui bn
10. 100zuu (зочин) | 2012-04-30 16:29:59
itgedeg bol hardah shaadlaguiee eee
11. 100zuu (зочин) | 2012-04-30 16:30:00
itgedeg bol hardah shaadlaguiee eee
12. saraa ;) (зочин) | 2012-06-14 18:51:25
erchuud bs
sonin shuu
sonin shuu
13. shuuder (зочин) | 2012-06-23 14:13:42
hairtai
mash ih hairtai itgeed yawj btal neg l odor oor huuhentei seetegnej
bsnig ni medseer itgeliig mini aldchihsan huniig yahuu.... dahiad heze
bol gehees aij hardahgui bhiin argagui bn busdad aldmaargui bn. ene
tegeed hair bishimuu xair bga tsagt xardalt baihgui gejuu...
14. Хэлэхгүй шд (зочин) | 2012-09-25 18:47:12
xarduulax sxan ch xeterwel ystoi tam shd