Хайртай хүнээ ордоор нь шинжвэл ямар уу.

 
Хониныхонтой эвлэрэх амархан

Тэдний уур амархан гардаг тул хэрvvл маргаан галын дєл мэт асан дvрэлздэг ч хурдан унтарна. Хайртыгаа сайн ажиглаад уурлаж дуусан “дєл” нь бєхєнгvvт юу ч болоогvй мэт яриа єрнvvл.
Хол байвал, уур нь гарсан гэж мэдэнгvvт утсаар ярьж амралтын єдрvvдээр хамт байя гэж хэл. Дуу чинь цовоо сэргэлэн, эрч хvчтэй байх ёстой. Ийм єєдрєг сэтгэл хонины эрсийг дор нь зєєллєдєг. Уур нь гарангуут бушуухан ярихгvй бол байнгын буцалсан амьдрал дунд байдаг хониныхон сэтгэлийг чинь ойлгохгvй мартчихаж мэднэ. Тэд єєрсдєє эхэлж утасдах юм бол баяртайгаар хvлээн аваарай. Хайрт чинь буруугаа хvлээж байгааг нэгэнт ойлгосон бол та гомдсон байгаад, гомдлоо мартаж чадахгvй байсан ч салах холдох тухай яаран дурсаад хэрэггvй. Нэгэнт єнгєрсєн явдлыг сєхєж ярих нь уур цухлыг нь хvргэж, яах гэж дахиад энэнтэй холбогдов доо гэсэн бодол тєрvvлдэг. Харин тvрvvчийн маргааны талаар ганц ч vг дуугарахгvй, хєгжилтэй, эрч хvчтэй байвал тэд таныг буцаан хайр сэтгэлийнхээ бурхан болгон тахина.
________________________________________

Vхрийн ордныхонтой vгээ ололцох хялбар биш

Vхрийн эрчvvдийн сэтгэл санааны байдал хурдан єєрчлєгддєггvй болохоор уур нь гарахгvй уддаг. Гэвч угийн тайван амгалан байдалд дуртай учраас тэд эвлэрэхийг хvссэн саналыг сайнаар хvлээн авна. Тэдэнтэй учраа ололцохыг хvсвэл утсаар битгий яриарай. Тэд нvvр тулж уулзахыг илvvд vздэг. Тvvнийг гэртээ урьж дуртай хоолыг нь хийж єгєєд тухтай ярилцаарай. Эрчvvдийн зvрхэнд ходоодоор нь дамжуулж хvрдэг гэдэг vг одоо ч vнэний хувьтай хэвээрээ л байгаа. Vхрийнхний хувьд энэ нь бvр ч тод мэдрэгдэнэ. Тохь тухтай, та хоёрын харилцааны хамгийн нандин мєчvvдийг дурсагдах нєхцєл байдлыг бий болгохыг чармай. Та єєрийнхєє тvvнд хамгийн таалагддаг хувцсыг нь ємсч, дуршлыг нь хєдєлгєх тансаг хоолыг єєрийн гараар бэлтгэ. Эвлэрэх гэсэн хvслийг тань vг биш vйл хєдлєл чинь харуулах ёстой учраас эвлэрэх, салах тухай ярилцах гээд хэрэггvй. Дасал болсон, хамгийн жаргалтай дурсамж нь сэргэж, сэтгэл нь тайвшрахаараа хайрт тань тайвширч бvхнийг уучилна.
________________________________________

Хамтатгахынхантай тvргэхэн эвлэр
Ялангуяа та хоёр одоогоор гэрлээгvй байгаа бол хайрттайгаа тvргэхэн эвлэрээрэй. Тэд ганцаардан, шаналж гуниглаж удаан суухыг хvсдэггvй, ганцаардлыг тэсвэрлэдэггvй учраас энэ байдпаасаа гарах гэж єєр хvнтэй болох нь тvргэн. Тиймээс та тvvнтэйгээ маргалдаад ч гэсэн жаргалтай байдаг бол тvргэхэн шиг эвлэр. Хамтатгахынхан хэзээ ч тvрvvлж буулт хийхгvй. Тvvнтэй эвлэрэхийг хvсч л байгаа бол заавал уулзах гэлгvй утсаар ярьчихад л болно. Ярианы шалтаг чинь ч том биш байж болно. Юу ч болоогvй мэт сvvлийн vеийн шинэ сониноосоо хуваалцан хєнгєн, хєгжилтэй яриа vvсгэх нь чухал. Юунаас болж маргаснаа ч дурсах хэрэггvй. Хамтатгахынхны хувьд энэ бол нэгэнт єнгєрсєн, ач холбогдолгvй зvйл. Эхнэрvvдэд нь зєвлєхєд нvд чинь жавхаатай гялалзаж байх ёстой бєгєєд элдвийн гомдол тавилгvй, шог хошин, хєгжєєнтэй яриаг эрхэм болгоорой.
________________________________________

Мэлхийнхэн удаан уурладаг
Энэ ордны эрчvvд сэтгэл хєдлєл, салалт, хагацлаас vvдсэн гомдол шаналлаа удтал мартаж чадахгvй. Тэр хvсч байсан ч санаачлага гаргана гэж vгvй тул бvх зvйлийг та гартаа ав. Эвлэрэх алхмаа гэртээ, нам гvм, чимээгvй орчинд, эсвэл байгалийн сайханд хийх нь vр дvнтэй. Жишээ нь, та хоёрын хамтдаа зугаалдаг байсан цэцэрлэгт хvрээлэнд ч юм уу. Ингэж салж хагацсан нь танд тvvнээс дутуугvй шаналал, уйтгар авчирсан гэдгийг харуулах хэрэгтэй. Хэрвээ урд нь муудалцаж байсан бол тvvнийгээ дурсаж, яаж учраа ололцож аз жаргалтай байсан тухайгаа сануулан, одоо ч бас эвлэрч аз жаргалтай байна гэдэгт найдаж, хамтдаа байвал ямар их юманд хvрч болно гэдэгт итгэдгээ илэрхийл. Хоёулаа хамт дvрсгvйтэж, ямар адал явдалтай учирч байснаа дурс. Удалгvй хайрт чинь гомдлоо мартаж тайвширч байгааг та харах болно. Тэр таныг урьдын адил єєрт нь хайртай гэдгийг ойлгох нь чухал. Хамтатгахынхны эхнэрvvд тэднийг гэр бvлийнхээ бvх баяр ёслолд татан оруулж, хамтдаа салхинд гарч, хvvхдvvдийнхээ тоглоомыг хурааж, гэр бvлийн зургийн цомгоо vзэж болно.
________________________________________

Арслангийнхантай эвлэрэх амаргvй
Арслангийн ордонд тєрсєн эрчvvд єєрийгєє хvндлэх, нэр тєрєє хайрлах сэтгэл нь єндєр байдаг тул ойр дотных нь хvн гомдоовол удтал мартаж чаддаггvй. Гэхдээ хаан мэт уужим, єршєєнгvй сэтгэлтэй. Энэ ордны эрс уучлал гуйж “доошоо орно” гэж vгvй. Тиймээс та бас єєртэй нь адил, энгийн, ихэмсэг, ямар нэг албадлагагvй, байгаагаараа байж, эвлэрэх єдрєє хайртынхаа єєдєєс vг сєрєх хэрэггvй. Тvvнийг сайн найз нєхєд юм уу чухал зочид цугларах театр, vзэсгэлэнгийн нээлт болон бусад арга хэмжээнд урь. Тэдэнд амьдралын сайхныг харах бололцоо олго. Аль болох сайхан харагдаж, бусад эрчvvдийн нvд танд унаж, бахдахаар хувцаслаж, биеэ авч яв. Тэгсэн мєртєє биеэ барьж, бvх л анхаарлаа ганцхан тvvнд зориулж байгаагаа харуулах хэрэгтэй. Ингэвээс тvvний єєртєє хайртай ихэмсэг байдал нь хангагдаж , ийм ховор нандин бvсгvйг алдахгvй гэсэн бодолд хєтлєх болно. Нєхєртэйгєє муудалцсан эхнэрvvд ч аль болох ганган, чамин, ихэмсэг байхыг хичээгээрэй. Харин энэ нь хардуулах гэж биш, єєрийнх нь тєлєє л хичээж байгаа шvv гэдгээ ойлгуулаарай.
________________________________________

Охины ордныхонд эхэлж санаачлага гаргах бололцоо олго
Охины эрчvvд их болгоомжтой хvмvvс тул хэт их хичээх нь тvvнд эргэлзээ, vл итгэх байдал тєрvvлнэ. Энэ ордонд тєрсєн хайрттайгаа муудалцсан бол тvvнд энэ тухай бодох, салсан шалтгаан, учир явдлаа задлан шинжилж дvгнэлт хийх бололцоо олго. Тэгвэл энэ хэрvvл маргаан удаан vргэлжлэхгvй ч байж болно. Аз болоход тэд ямар ч асуудлыг хурдан бодож дvгнэж чаддаг. Гэхдээ яг эвлэрэх явцад єєр єєрийн байр суурийг илэрхийлэхэд хvндрэл гарч болзошгvй. Эвлэрэхээр шийдэхдээ хайрт тань таныг “дахин хvмvvжvvлж”, алдаа оноог чинь дэнсэлж, юун дээр буруу байсныг чинь ойлгуулах гэж хичээж магадгvй. Нєхцєл байдал ингэж эргэвэл та бvхий л тэвчээр, ухаанаа гаргаж, хэдий дургvй байсан ч аль болох тайвнаар єєрийн алдаа, бурууг хvлээн зєвшєєрєх хэрэгтэй. Охины ордонд тєрєгсєд, ялангуяа эрчvvд єєрийнхєє бурууг хэзээ ч хvлээдэггvй. “Энх тайвны” хэлэлцээгээ буруутныг олох их дайн болгочихгvйн тулд тvvнийг буруу байсан гэдгийг заавал нотлох гэхийн хэрэггvй болов уу.
________________________________________

Жинлvvрийнхэн хагацлыг тэвчиж чаддаггvй
Энэ ордонд тєрсєн хайртай залуу, ханьтайгаа эвлэрэх нь тєвєгтэй биш учир vйл явцыг хойш нь тавих, удаашруулах хэрэггvй. Тэд хагацал салалтыг хvлээн зєвшєєрдєггvй, ганцаараа байж чаддаггvй учир удалгvй таныг орлох хvний эрэлд гарч мэднэ. Тиймээс хэрвээ та тvvнтэй хамт байхыг хvсч л байгаа бол єєр бvсгvйд дурлан гvйх боломж олгож болохгvй. Тэд амархан эвлэрдэг тул болсон явдалд харамсаж байгаагаа чин сэтгэлээсээ илэрхийлэхэд л болох нь тэр. Тvvн рvv утасдаад тєлєвлєчихсєн байсан чухал ажил, жишээ нь танай гэр бvлийн найзынд болох томоохон vдэшлэгт ч юм уу тvvнгvй очиж яагаад ч болохгvй нь гэж хэл. Ямар ч тохиолдолд, хэргийн эзэн нь тэр байлаа ч та єєрийнхєє шаналж зовсон тухай ярьж тvvнийг єєрийгєє буруутан мэт санах байдалд хvргэж, хариуцлагыг тvvнд vvрvvлэх гээд хэрэгггvй. Энэ тухай зvгээр л мартаж орхи. Тэгээд гоёмсог хувцас ємсєж vсээ шинэчлэн засч, сайхан vнэртэн тvрхээд очвол тэр нэгмєсєн бууж єгнє. Бvх эрчvvдээс жинлvvрийнхэн л бvсгvй хvний гоо сайхныг ойлгож, мэдэрч чаддаг гоо сайхны тєрєлхийн єндєр мэдрэмжтэй хvмvvс юм.
________________________________________

Хилэнцийнхэн єшєє авч мэдэх хvмvvс
Хамгийн хэцvv нь Хилэнцийн эрчvvдтэй эвлэрэх явдал байдаг. Тэр єєрийг нь гомдоож шаналгасан хvнийг хэзээ ч мартахгvй бєгєєд эргээд тvvнээс хариу авахаас ч буцахгvй. Тэр байтугай хэрvvл маргааны гол буруутан нь єєрєє байсан ч бусдыг биш єєрийгєє л хохирсон, гомдсон гэж боддог. Та хайрт чинь гал дээр тос нэмж, намжиж байсан дєлийг тvймэр болгож болзошгvйг анхаарч сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тvvнд хуралдсан бодол гомдлоосоо салахын тулд бvх уур, сєрєг сэтгэл хєдлєлєє нэгмєсєн гаргаж, таныг шаналгах нь таалагдана. Тэднийг хамаг муухайгаа уудалж, таныг хорон vгээр дайрч доромжилж, сэтгэл доторхоо гаргаж дууссан хойно нь л эвлэрлийн тухай ярьж болох юм. Тиймээс хилэнцийн эрийн эхнэр, дурласан бvсгvй єєрт нь ямар ч хэцvv байсан, тvvний энэ аймшигт аашийг єєрийгєє илэрхийлж чадахгvй байгаа балчир хvvхэд гэж бодож хvлээцтэй, єрєвдєн хандах хэрэгтэй. Хилэнцийнхэн хайртай бvсгvй, эхнэр нь тvvнийг яг л байгаагаар нь, сайн муутай, хахир хатуу ааштай, хэзээ ч засрахгvй хэцvv зантай чигээр нь л хvлээн аваасай гэж боддог.
________________________________________

Нумынхан гомдол хадгалаад байдаггvй

Уужим сэтгэлтэй энэ эрчvvд та буруугvй байсан ч таныг уучилж чадна. Та эхэлж алхам хийхээс бvv ай. Буруу зєвєє ярилцах гэхэд тэд ярианаас бултахгvй, байгаагаараа байж, магадгvй бvдvvлэг мэт санагдам илэн далангvй байдлаар таны ёс зvйн алдааг шvvмжилж ч мэднэ. Энэ нь тvvний чин сэтгэлээсээ хэлж байгаа vг бєгєєд та тvvнд єєрийн vзэл бодлоо айж болгоомжлолгvй шууд vнэнээр нь хэлж болно. Гэхдээ єєрийнхєє бурууг ч бас шударгаар хvлээгээрэй. Нумын эрчvvд нэр хvндээ алдах, ялангуяа хайртай бvсгvйнхээ ємнє бvр ч дургvй тул зарим алдаагаа хvлээн зєвшєєрєхгvй байж магадгvй. Тиймээс дєнгєж эвлэрч байж ахин маргахгvйн тулд хайртдаа vйл явдлыг єєрийнхєєрєє найруулах боломж олгоорой. Тэр дотроо гомдол хураадаггvй, яль шальгvй зvйлд анхаарч сэтгэлээ зовоодоггvй тул нэгэнт тэр бvхнийг уучлаад мартчихсан бол та яг л адилхан байх хэрэгтэй.
________________________________________

Матрынхныг дотор нь буглуулахгvй байхыг хичээ

Матрын эрчvvд гомдвол удаан хугацаагаар “дотогшоо” орж нам болох вий. Тvvнийг хєдєлгєх гэж элдвээр оролдож, vглэж яншаад огт хэрэггvй. Энэ нь тvvнийг улам л цааш нь тvлхэнэ. Тиймээс зvгээр л тvvний тусламж их хэрэгтэй байна гэдгийг илvv vггvйгээр, болж єгвєл бодит байдлаар харуулах хэрэгтэй. Та эвлэрэх санаачлага гаргаад байгаагаа ил тод харуулах гэх ч хэрэггvй. Хэчнээн их зовж байгаагаа харуулах гэж элдвийг чалчиж, тvvний шаналж байгаа эсэхийг мэдэх гэж шалгаах хэрэггvй. Бид хамтаараа энэ асуудалд зохих шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг ойлгуулаад, болсон явдалд та сайн дvгнэлт хийсэн тул хойшид ийм зvйл болохгvй байхын тєлєє чармайна гэдгээ илэрхийл.
________________________________________

Хумхын эрчvvдийг урьдчилан таахын аргагvй
Та тvvнтэй хэрэлдсэнээсээ ганц хормын дараа, магадгvй бvр бvтэн жилийн хойно огт санамсаргvй явдлаар ч эвлэрч магадгvй. Энэ ордныхон хvнд удаан муу санадаггvй хvмvvс тул хэзээ нэг цагт эвлэрэхдээ л эвлэрнэ. Та зоригтойгоор эхэлж дуугарч болох бєгєєд энэ нь тvvнд таалагддаг. Эвлэрэх нэг сайхан шалтаг бол бvр эртний сайн найзындаа хамт очихыг урих явдал юм. Найз нєхдийн хєгжєєнтэй яриан дунд энэ нь амжилтанд хvрнэ. Тэр гомдлоо аль хэдийн мартчихсан байгаа гэдгийг ойлгож та ч бас мартах хэрэгтэй. Тиймээс улирсан баларсан явдал, шаналлын тухай ярьж єєрийнхєє сэтгэлийг нээх нэрээр єнгєрсєн зvйлийг сануулах биш, харин Ангараг гариг дээр амьдрал бий юу гэх мэтийн тухай ярь. Єєрєєр хэлбэл огт єєр, сонирхол тєрєм зvйлийн талаар ярьж, бол єгвєл бvх хvныг хамруулахыг хичээгээрэй. Бvгд таныг сонсож эхлэхэд хайрт чинь ч єєрийн эрхгvй татагдах болно.
________________________________________

Загасны эрчvvд эмзэг

Тэд бусдын хувьд хєгийн санагдах єчvvхэн зvйл дээр ч голдоо ортол гомдож мэдэх л хvмvvс. Ийм vед нь тvvнтэй эвлэрэхийг оролдох нь даанч нэмэргvй. Загасны ордонд тєрсєн эрийг “Юу болоо вэ?, Яагаа вэ” гэсэн асуултаар яаж бємбєгдєєд ч тэд яг загас шиг л амаа хамхиад таг болдог. Ингээд байгаагийн нь учир шалтгааныг олохгvйгээр элдвийг янших нь тvvнийг улам л зовооно. Загасныхан сэтгэлдээ хуралдсан бvхнийг ил гаргахдаа маруухан, тэр тусмаа гомдлоо илэрхийлж бvр ч чадахгvй. Ингэж их шаналах нь тэднийг бvхэлд нь эзэмдэхэд тэд ертєнцєєс бvрэн тусгаарлагддаг. Ийм vед нь та єєртєє анхаарлыг нь хандуулах гэж элдвийн ааш гаргах нь тvvнийг харин ч бvр нєгєє тийш нь явуулчихаж мэднэ. Тиймээс хэн нь буруутайг олох гэж оролдохын оронд зvгээр л тайван, нам болчих. Та багахан тэвчээр л гаргачих. Тэдний уур, гомдол яг далайн хар шуурганы дараах шиг бага багаар намжиж байж сая нар мандана. Хамтдаа сайхан хєгжим сонсож, сонирхолтой ном, сэтгvvл уншиж, сайн кино vз. Хайртад чинь таны дэмжлэг, эелдэг зєєлєн байдал л хамгаас чухал гэдгийг ойлгоорой.

Сэтгэгдэлүүд:

1. Durlamtgai BoY (зочин) | 2011-05-12 23:35:58
dajq l yum tegehdee emegteigiinh ni bhq ni bhq yum jine boynuud ni yah yum be mmm ??? dandaal erchud getsen bh yum
хэхэхэ дараа оруулнаа
3. pumii (зочин) | 2011-06-02 15:52:28
talagdajiinoo
4. Пэт | 2011-06-02 15:57:30
9-сард төрсөн хүн чинь юуны орд билээ.
5. pudu (зочин) | 2011-06-02 16:07:39
ohin bhaaa
6. Пэт | 2011-06-02 16:11:22
мм баярлаа
7. enkhvsh (зочин) | 2011-06-06 19:45:58
энэ харин хөөрхөн блог банйа. надад их таалагдлаа
8. Болжмор | 2011-06-06 20:24:01
хайн яаг даа...гээлүү хэхэхэ
9. Bek H!... (зочин) | 2011-06-26 16:47:59
kke aag unen bn shde gelo
goy blok bn danks njuudaa.........
10. TuuL.DeLDeeK (зочин) | 2011-08-22 00:11:42
iher n aajsiin be?hehe
eemer gogo blog bn oo biiig liiikeee
хамтатгах чинь ихэр шдээ
12. oko (зочин) | 2011-11-16 00:21:37
1r sar chini ali ord ble zaluusa
13. Amapaa (зочин) | 2011-11-16 20:52:27
BI uuruu hilents ord bi tiim shiruun bish buh zurhai deer tgh um bi gaihjil bn
14. Amapaa (зочин) | 2011-11-16 20:52:28
BI uuruu hilents ord bi tiim shiruun bish buh zurhai deer tgh um bi gaihjil bn
15. Amapaa (зочин) | 2011-11-16 20:52:29
BI uuruu hilents ord bi tiim shiruun bish buh zurhai deer tgh um bi gaihjil bn
16. Amapaa (зочин) | 2011-11-16 20:52:34
BI uuruu hilents ord bi tiim shiruun bish buh zurhai deer tgh um bi gaihjil bn
17. Amapaa (зочин) | 2011-11-16 20:53:53
Hutchet_track@yahoo.com
18. narka (зочин) | 2011-11-26 10:46:45
dajgui bna aa bi komiin jahan harshiltai bolhoor tataj awch bgaad unshmaar bhiin tegj bolohgui yu
19. jagaa (зочин) | 2011-12-04 18:43:17
vnen ymuu
20. ariuk (зочин) | 2011-12-08 03:45:14
үүрээ хайраа би чамд хайртай. бас санаж байна.
21. ENKHVVLE (зочин) | 2011-12-11 01:32:00
МАШ ИХ ТААЛАГДЛАА. ҮНЭХЭЭР ХӨӨРХӨН СЭТГЭСЭН БАЙНА.
22. jargalsaikhan (зочин) | 2011-12-18 13:20:45
go go
23. anji (зочин) | 2011-12-27 14:48:12
Загасны ордыг яг хэлсэн байнаа. миний найз залуу загасны орд байсан юм. бид 2 гэнэт салаад учраа олох гэж би 4 жил араас нь гүйгээд дийлээгүй юм даа. тэгээд л би өөр хүнтэй сууж хүүхэдтэй болсны дараа надад хайртай хэвээрээ байгааг нь мэдсэн юмдаа. заримдаа өшөө жаахан хүлээчихгүй яав даа гэж боддог л юм.
24. zaya (зочин) | 2012-04-03 09:49:21
vnheer goe blog bn taalagdaj bn
25. tsatsatsa | 2012-04-03 10:16:08
мэдээ л авчлаа
26. tsatsatsa | 2012-04-03 10:16:37
Гол нь яаж ийм гоё гэртээ болсын... яаж тохижуулсанаа заагаад өгөөч...
hehe tsatsa ooroo oroldoj bgad hiisiimoo
28. hongorzaya (зочин) | 2012-04-09 11:27:36
goe yum aaaaaa
29. Вафль | 2012-04-09 11:42:41
хаха ордны төлөөрөл, тухайлсан тодруулаг 2 шууд хамааралтай наасан. жнь хонь хүлцэнгүй матар яаж ч магад хумх салхи мэт хилэнцийнхэн өшөөрхөг ай
30. лхагваа (зочин) | 2012-06-14 21:59:29
taalagdlaa
31. баагий (зочин) | 2012-08-31 21:19:28
Арслангийнх яг бна.Мэлхий арай л өөр санагдлаа зарим юм нь.Зурхай гэн янз бүр л бх юм даа
32. single (зочин) | 2012-09-28 15:36:31
Bi ug ni aldaaga huleen zovshoordogl ymsan sonin l ymdaa

Comments

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал