Чи миний үл хөдлөх хөрөнгө




2009-07-03 12:26:23
Худал хуурмагийн салхи
Хуйлран, давалгаалж буусан ч
Хуурамч хүмүүний төрх гурав солигдож өнгөрсөн ч
Хувиршгүй нандин хайр чинь
Хөдлөшгүй бат сэтгэлээр
Хуудуу орчлонгийн тавцанд миний л байсаар ирсээн
Нэг л мэдэхэд хяруу унаж, намар болж
Нисэн одох шувуудын цуваа алсыг зорино
Харин тэгтэл миний л хайр хажууд үлдэж
Хавар хаврын цэцэгсийг наддаа зориулж түүнэ
Тийм болохоороо чи
Тэвэрт минь багтах хөрөнгө
Тэнгэр, газрын эргүүлэгт
Тэнцэж үлдэх амьдралаа                               
Чамаас хүссэн нандин хайр өмч минь болж
Чамдаа зориулсан миний амьдрал үнэн болж үлдэнээ
Чи миний үл хөдлөх хөрөнгө
Чи миний үл хувирах хайр

By:  Г.Гантулга /Шүлгэн бороо/

Сэтгэгдэлүүд:

Сэтгэгдэлүүд:
1. Boze | 2009-07-03 14:31:53
wow goy shuleg baina
2. hehe (зочин) | 2009-07-03 17:55:24
nuguu shine admin ni yum hiihgui yumu blogtoo
3. Mr.Mon_tur | 2009-07-07 16:12:25
saın u dvv mın. harhad engıın atlaa,harın dotroo ymar augaa vneng bagtaasan shvleg we gej 1.g bodon 2.g tungaaj suulaa. shvleg mash ıh taalagdaj bna. bıchıj awaad hen negend zorıulmaar l bna. gewch ene shvleg ch gesen chınıı omch shvv de. t.m bolohoor shvlgııg chın omch heweer nı vldeey de. amjılt hvsey e
2. neenee (зочин) | 2011-01-26 20:44:31
sainuu unen ugtei yum bn.odogiin ene huuramch niigemd yg tohirson bn. hair ariun nandin heveeree uldesei
3. tuvshuu_0604 | 2011-01-27 12:54:22
huurhun bichsen bainaa
4. LoNe (зочин) | 2011-02-01 23:50:27
unen goy
дөхх би бас их дуртай
6. Лена.К.Жексон | 2011-02-09 19:16:54
хүн хөдлөөд байгаам чинь хөдлөх хөрөнгө бишийм оо????? би андуураад байна уу хэхэ....

Гэхдээ гоё шүлэг байна оо.....

Comments

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал