Ер нь эрэгтэй хүний толгойг байнга ажилуулж, эрэгцүүлэн бодоход хүргэдэг нууцлаг эмэгтэйхүнд эрчүүд илүү дуртай байдаг. Эрчүүдийн анхаарлыг оньсого шиг хүүхнүүдээс өөр юу ч тэгтлээ их татаж чаддаггүй. Ингээд бүсгүй танд гэж хэлэхэд:
- Эрэгтэй хүн болгон шинэлэг, шинэхэн бүхэнд дуртай байдаг. Таныг үсээ урьдынхаасаа өөр өнгөөр будуулсан байхыг хараад: "чи чинь үсэндээ юу хийлгэчих нь энэ вэ?" "Урьд нь чи хэзээ ч ийм өнгөөр будуулж байгаагүй шүү дээ!" хэмээн учрыг нь мэдэх гэж оролдох болно.
- Олон жилийн туршлагаас үзэхэд эмэгтэй хүн эр хүнийг гайхшруулах зүйлийг зуун хувь бүрэн төгс хийж чаддаггүй ажээ.
- Гэхдээ нууцлагдмал эмэгтэй хүн үргэлж эрчүүдийг урьдчилж хэлэхийн аргагүйгээр гайхшруулж байдаг.
- Түүгээр ч зогсохгүй даруухан гэж бодож байсан эмэгтэй нь ажил дээрээ тачаангуй энгэр нь задгай платье өмссөн байхыг хараад бага зэрэг гайхшралын байдалд ордог ажээ. Учир нь эмэгтэй хүний тэгтлээ хувирсан байдал нь эрчүүдийг багагүй сүрдэхэд хүргэдэг гэнэ.
- Өөрийнхөө бүх зүйлийг дурлалт залуудаа хэлсний хэрэггүй. Энэ нь хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй. Харин ч эсрэгээрээ түүнд ухаангүй хардах, сэтгэлийг төрүүлж, хэрэг дурлахад хүргэдэг.
- Эмэгтэй хүн нууцлаг байж чадсанаараа өөртөө илүү их итгэлтэй болж чаддаг байна.
- Өөрийнхөө хэнээс ч хараат бус байдлаа хадгалж үлдэх хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүд эр хүнээс болоод ажлаасаа хүртэл татгалздаг шүү дээ. Үүнээсээ болоод өдөржингөө гэртээ хий дэмий холхиж, уйтгарлаж, ямар ч сонирхолгүй болж эхэлдэг.
- Эрэгтэй хүн хүч чадалтай, ихэмсэг бардам өөрийнхөөрөө эмэгтэйчүүдэд дуртай байдаг.
- Эцэст нь хэлэхэд нууцлагдмал байдал гэдэг нь хувь хүний өөрийгөө илэрхийлэх дотоод сэтгэлийн хүч юм.
Comments
Post a Comment