Хайраа намайг уучлаарай... Би явлаа


Хэлж амжаагүй үгсээ цээжиндээ тээгээд би явлаа
Хэний ч мэдээгүй хайраа сэтгэлдээ xадгалаад би явлаа
Хэзээ ч уулзахгүй болзоог зүүдэндээ тогтоогоод би явлаа
Хээнцэр дэгжин дүрийг чинь зүрхэндээ сийлээд би явлаа
Сэтгэлийг минь мэдрээсээ гэж нууцхан үнсээд би явлаа
Сэвгүйхэн яваасай гээд сэмхэн залбираад би явлаа
Сэмхэн хардаг харцаа чимээгүйхэн нуугаад би явлаа
Сэвшээ хонгор салхиар нумимсаа арчуулан би явлаа
Санаандгүй учирч магад гэж өөрийгөө аргадаад би явлаа

Comments

  1. Хэлж чаддаггүй үгсээ хэлэхээр би ирлээ
    Хэн ч мэдэхгүй хайраа мэдүүлэхээр би ирлээ
    Хожимдож ухаарсан болзоогоо залруулахаар би ирлээ
    Ховорхон уулзалдсан хугацаагаа нэмэгдүүлэхээр би ирлээ
    ;))

    ReplyDelete
  2. saınuu? dvv mın. ymar goe shvleg we? bıcheed l awchıhlaa. bayrlalaa amjılt

    ReplyDelete
  3. goyo shuleg bna

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал