Эрчүүдийг хэрхэн өөртөө татах вэ?




Охид бүсгүйчүүдээ хэн нэгэн чамд таалагдаж байгаа бол түүнийгээ өөртөө сайн гэдгийг мэдэх хэд хэдэн арга байна. Энэ аргуудыг туршаад үзээрэй. Үнхээр санснаар чинь болохгүй байвал түүнийг орхисон нь дээр байх гэж зөвлөе магадгүй чамд тохирох хүн биш ч юм билүү. Мөн чи өөрийнхөө эмэгтэй хүн гэсэн үнэ цэнээ алдаж магадгүй шүү.

- Түүн рүү эхэлж битгий утасд ярина гэсэн л бол тэр болтол хүлээ. Залгахгүй бол тэр завгүй байсан эсвэл чамд сайн биш гэж бод.

- Түүнийг залгасны дараа таван минутаас хэтрэлгүй яриад яриагаа дуусга. Энэ нь эрчүүдийг дахин ярих юмсан гэсэн сэтгэлийг улам хөдөлгөх болно. Мэдээж яриа сайхан өрнөж байхад таслах гээд яарах хэрэггүй шүү аль болох санаачлагыг гартаа авах хэрэгтэй.

- Xэн нэгэн залуу танд үнэхээр их таалагдсан байж болно. Гэхдээ танилцах санаачлагыг эхэлж бүү гарга. Хэрэв та түүнд таалагдсан бол эр хүн эхэлж хөдлөх болно.

-Бүсгүй та хэрэв эрчүүдийн анхаарлыг нь татсан л бол тэд түрүүлж таны нэрийг асуух болно. Энэ бол мэдээжийн хэрэг харин эр хүн таны дугаарыг асуухад шуудхан дугаараа өгч хэзээ ч болохгүй шүү хэрэв тэгэх юм бол эр хүнд тааламжгүй сэтгэгдэл төрүүлэх болно гэдгийг байнга санах хэрэгтэй.

-Болзоонд очоод дэндүү их юм битгий яриарай. Шинэхэн танилынхаа яриаг анхааралтай сонс энэ нь түүнд таалагдана.

-Хэрэв харилцаагаа цааш гүнзгийрүүлэх нь та хоёрт таалагдаж байвал өөрийгөө болон түүнийг бага багаар нээж өгөхийг хичээгээрэй.

-Ирээдүйн амьдрал, үр хүүхэд, хурим найрын тухай яриа арай эртэднэ гэдгийг санахад илүүдэхгүй.

-Түүнийг өөрийгөө хэр хүндэлж буй эсэхийг юуны түрүүнд олж мэд.

-Тэр гэнэт хоолонд урьжээ. Урилгыг нь эхний удаа хүлээж авахаас татгалз.

-Хэрвээ тэр залуу үнэхээр өөрийг чинь сонирхож байгаа бол ямар нэгэн аргаар "таны толгойг эрүүлэх" л ёстой.

-Уулзалт болзоог удаан үргэлжлүүлээд хэрэггүй. Бүсгүй та эелдгээр баяртай гэж хэлээд гэрийн зүг яваарай.

-Хэтэрхий олон удаа уулзвал амархан уйддаг тал бий шүү. Тиймээс уулзая гэх болгонд зөвшөөрөх хэрэггүй татгалзах хэрэгтэй шүү.  Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдэгт та итгээрэй.

-Хүний мөн чанарыг таних гол шалгуур бол цаг хугацаа юм.

-Хэрэв энэ шалгуураар найз залуугаа шинжвэл та амьдралдаа алдахгүй байж чадна.

Comments

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал