Нэгэн дурлалын түүх

Залуу хөвгүүн ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг байжээ.. Нэгэн өдөр ихэд уйдан гадагш гарлаа. Ийнхүү явж байхдаа тэрээр дэлгүүрийн цонхны хажуугаар өнгөрөхдөө зог тусан эргэж, хаалгыг нь онгойлгон оров. Гэтэл түүнтэй нас чацуу болов уу гэмээр охин СD хуурцаг зарж байлаа.
Залуу хевгүүн өөрийн эрхгүй түүнийг ширтэн алмайрчээ. Охин инээмсэглэн:

- "Танд яаж туслахсан бол..." гэж асуув. Балмагдсан залуу охиныг харан "Ямар сайхан инээмсэглэнэ вэ? барьж аваад үнсэх юмсан" гэж дотроо бодож зогсов. Хэдийвээр түүнд юу ч хэрэггүй байсан боловч:

- Надад тэр СD-ийг өгөөч, гэж өгүүллээ, Охин уг хуурцагийг аван хайрцаглаж түүнд егөв. Нөгөө залуу хуурцагаа авч гэртээ ирээд хайрцагийг нь ч онгойлголгүй шүүгээндээ хийжээ. Иймэрхүү байдлаар нэлээд хэдэн хоног өнгөрчээ. Хүү сүүлдээ тэсвэр алдан охинд хайртай болсон тухайгаа ээждээ хэлэхэд ээж нь:

- Хүү минь очиж түүнтэйгээ уулзаж ярь, гэжээ.

Маргааш өглөө нь залуу дэлгүүрт ороод нэг хуурцаг сонгонгоо:
-Чамтай хамт нэгэн үдшийг хамт өнгөрөөж болох уу? хэмээгээд түүнд утасныхаа дугаарыг бичиж өгчээ. Тэгээд мөн л хуурцагаа боолгож аваад дэлгүүрээс гарав. Хоёр өдрийн дараа гэрийн утас дуугаран нөгөө охин ярьж байлаа.

- Би дөнгөж сая түүний орхисон цаасыг оллоо, гэхэд ээж нь уйлан:

- Чи мэдээгүй юм уу? Хүү минь өчигдөр өнгөрчихсөн, гэв.

Оршуулганаас хэдэн өдрийн дараа ээж нь хүүгийнхээ өрөөг янзлаж байгаад шүүгээнд нь маш олон задлаагүй хуурцаг байхыг олж үзэв. Түүнээс нэгийг аван задлаж үзэхэд "Сайн уу? Би танд хайртай болжээ. Тантай илүү дотно байхыг хүсч байна. Орой хамт гарах уу? Хайрт Жаклин" гэж бичсэн байв. Ээж нь сандран бүх хайрцагийг задлаж үзвэл бүгдэд нь иймэрхүү утгатай бичиг байжээ.

www.ssodon.bblog.mn-ийн админий хүсэлтээр тавив /Сургамжит өгүүллэг/

Сэтгэгдэлүүд:

1. jirgee | 2012-04-16 02:43:22
uu xuurxii
2. barsa (зочин) | 2012-04-16 12:52:11
Hi bi tanai blogiig dandaa unshdag yum chin hariud n hairiin burhan taniaas guih yum bna nmg add hiichih dehuuu pls ssoftkiss@yahoo.com
3. Xairiin urgamal (зочин) | 2012-04-17 21:55:02
eee hramsaltai ymaaa ongoilgoj uzeed uulzahgui yaawdaa....!! eeedee hunii horwoo gj...
4. namaig l gsn hairiig edrehsen (зочин) | 2012-04-18 08:56:31
setgel neg l uitgartai bolchloo iim hair ih baigaa gj bodhoor uilmaar bn
хэхэ зүгээрээ гэхдээ сайхан хайр нь энэнээс бүүр хэд дахин илүү байгаа шдээ
6. МИС (зочин) | 2012-05-16 16:15:37
uneheer haramsaltia yumaa
7. iano (зочин) | 2012-08-27 13:32:39
ene chne surgamjit uguullegt bsn uguulleg baishde
8. bidyou (зочин) | 2012-09-29 01:34:07
yooo ymar evguu ym be brag ll uilchlaa

Comments

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал