Тэнгэр хайр


Чинийхээ хайранд нүд дүүрэн гоёчихсон болохоор

Чимэг зүүлт хэрэггүй би ганган хүн

Чамайг хайрласан хайрандаа бялуурчихсан болохоор

Чамин тансаг надад хэрэггүй би баян хүн

Зөвхөн наддаа л ирсан Их хайр

Зөрүүд адайр ааштай эрх хайр

Зүүдэн халилд бозоотой нууцхан хайр

Зөндөө удаан орхиод явдаг хайр

Унагасан нулимсыг минь арчдаг өрөвч хайр

Учирлан хэлэх үгийг минь сонсдог Ухаант хайр

Уулзсан залуустай харддаг Харамч хайр

Ухаангүй хайрын минь эзэн тэнгэр хайраа

Оргил саран авхай бидэн хоёрыг гийгүүлэхэд

Одод хүртэл атаархан нэг нь нөгөөрүүгээ харвадаг

Охидын гэнэн харц хайртыг минь шохоорхон ширтэхүйеэ

Онгодын цагаан мэлмийгээр шүлэг тэрлэдэг юм би чамдаа

Зүгээр зүгээрхэн байхад үгээрээ чи уяраадаг

Зүрх зүрхнийхээ гүнд нууцхан догдлон хүлээдэг

Аяс аясхан бодолд минь эрхэмсэг төрхөөрөө зочилдог

Аяар аяархан гунигласан ч би чиний зүг нүүдэг ээ

Хайр хайрын дээдээр намайг ивээсэн наран минь

Халтар тавилан дундаас надруу л харвасан од минь

Ханьсах хувь заяаж наддаа л ганцхан ирсэн

Хамгийн гэгээхэн сэтгэлтэй тэнгэрээс илгээсэн хайр минь

                                                чи миний тэнгэр хайраа

Сэтгэгдэлүүд:

nada ene shvlegnii ehnii 4 mortvvd aimar ih taalagdag shd
2. bvjka (зочин) | 2011-03-04 23:24:29
saihan hair gj bdag ym oldvol bitgii aldaarai mun hairandaa unench bgaarai
3. tsoomoo (зочин) | 2011-03-29 17:38:00
сайн уу? хайр гэдэг агуу гэж боддог надад хайр гэж юу байдаг тухай хэлээч зөвлөгөө өгөөж
4. Nandin (зочин) | 2011-04-23 17:42:39
Gaihaltai saihan shuleg. Tuiliin ih taalagdaj bna
5. gantulga (зочин) | 2011-04-27 11:50:26
unrheer saihan shuleg boljee
6. Punsaa (зочин) | 2011-05-05 12:31:47
Залуусаа энэ хамгийн гоё шүлэг...дэндүү гоё
7. мандахаа (зочин) | 2011-05-24 12:20:07
тиймээ би ганган баян хүн үнэхээр гоё шүлэг байнаа амжилт нэг тийм юу ч гэмээр юм бэ дээ гоё гоё
хэхэ баярлалаа
9. bymbaa (зочин) | 2011-08-28 21:40:26
vneheer goy shvleg bn mash ih taalagdlaa sitgel hodloj nulims ursah n ene shvlgiin zohiogchid n bayr hvrgie amjilt
10. чинзориг (зочин) | 2012-02-15 15:14:33
энхмаа хайр нь чамайгаа заавал олноо. Амлая
11. Ханхүү (зочин) | 2012-02-18 04:44:16
Надад энэ аялгуунууд үнэхээр их таалагдлаа үнэхээр мэдрэмж чамд байна.Гоё юмаа.
12. ЭРДЭНЭСУВД (зочин) | 2012-03-11 12:41:59
ГАЙХАЛТАЙ САЙХАН ЧАМД АМЖИЛТ ХҮСЬЕ
13. love DaRk (зочин) | 2012-04-02 12:22:09
hair bol aguu yma
14. tungaa and lhagva (зочин) | 2012-04-03 20:49:47
setgel dogdluulsan unshaal baimaar shvleg blaa
15. Noonoo (зочин) | 2012-05-12 17:05:30
ymar goy shuleg we ih taalagdla
16. oogii (зочин) | 2012-07-18 16:32:47
hair gedeg ni helj bolohgui tosolj bolohku tiim l aguai zuil
17. love (зочин) | 2012-08-30 21:02:43
yamar goy sgvleg be hair gej yu baidgiig helj uguuch
18. khorolsuren (зочин) | 2012-11-08 15:30:25
sainuu uneheer saihan shuleg shuleg bna bas saihan blog bnaa. hamgiin gol ni ene hugjim uneheer uneheer heleh ch ug algaa... amjilt
hun hairtai uchirsanaaraa ooriin erhgui gadaad torhondoo anhaarch oortoo ulam iluu itgej ooriigoo amidraliin gol durd toglulj eheldeg bh gj haaya boddog ym...

Comments

Popular posts from this blog

Хайртдаа явуулах мэндчилгээ

Хайртдаа бичсэн захидал