Хайранд шалтаг хэрэггүй...
2011-03-12 00:09:13 2009-10-10 23:02:42 Бүсгүй: Чи яагаад надад хайртай байдгийн. Яагаад намайг хайрладаг юм? Залуу : Би яагаад гэдгийг нь хэлж чадахгүй юм аа. Гэхдээ л би чамд үнэн сэтгэлээсээ хайртай... Бүсгүй : Чи бүр надад ямар ч шалтгаан хэлж чадахгүй байна гэж үү? Тэгсэн хэрнээ яаж надад хайртай гэж хэлж чадаж байна аа? Залуу : Би үнэхээр ямар ч шалтгаан мэдэхгүй байна. Гэвч чамд хайртайгаа би нотолж чадна. Бүсгүй : Нотолж чадна аа? Үгүй ээ! Манай найзын найз залуу нь түүнд яагаад хайртай гэдгээ үргэлж хэлдэг гэсэн. Гэтэл чи! Залуу : За за!!! Би хэлье... яагаад гэвэл чи үзэсгэлэнтэй, яагаад гэвэл чиний хоолой чинь уянгалаг, яагаад гэвэл чи халамжтай, яагаад гэвэл чи дур булаам, яагаад гэвэл чи бодлогоширунгуй, чиний инээмсэглэл, чиний хөдлөх бүр чинь хайр татмаар учраас гэжээ. Бүсгүй ч залуугийн хариултанд сэтгэл нь ханав. Гэвч хэдэн өдрийн дараа бүсгүй харамсалтайгаар осолд орж, хэвтэрт оржээ. Тэгээд Залуу түүнд захидал илгээв: "Хайрт минь, Чи...